Баасан, 2024-03-29
"Сонгинохайрхан, Баянзүрх, Багануур дүүрэгт нийт 35,000 хүнд коронавирус илрүүлэх багцалсан шинжилгээг өнөөдрөөс хийнэ"

Сонгинохайрхан, Баянзүрх, Багануур дүүргийн хүн амын дунд багцалсан шинжилгээ өнөөдрөөс хийхээр болжээ.
 
Энэ тухай ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэхдээ "Сонгинохайрхан, Баянзүрх, Багануур дүүрэгт амьдардаг хүмүүс халдварт өртсөн учраас тухайн дүүргүүдийн хүн амын дунд нийт 35,000 хүнд багцалсан шинжилгээ хийх ажлыг өнөөдөр НЭМГ-аас зохион байгуулахаар болсон. Энэ шинжилгээнд иргэд идэвхтэй оролцох хэрэгтэй.
 
Өмнө нь Улаанбаатар хот болон төмөр зам дагасан хэсэгт нийт 30,000 хүнд багц шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй нь батлагдсан тохиолдлуудын голомтоос бусад газар халдвар тархаагүйг илтгэж байна" гэв.
 
"Сүүлийн тохиолдол илэрснээс хойш 28 хоногийн дараа халдвар дахин илрэхгүй бол тухайн голомтыг хяналтад орлоо гэж үздэг"
Үргэлжлүүлэн "Халдварын голомт дуусах болоогүй. Учир нь халдварын сүүлийн тохиолдол бүртгэгдсэнээс хойш 14 хоногийн дотор хавьтлуудыг олж илрүүлэх ёстой. 
 
Дараа нь хяналтын 14 хоногийг өнгөрөөж, нийт 28 хоногийн дараа коронавирус дахиж илрэхгүй бол тухайн голомтын халдвар хяналтад орлоо гэж үздэг. 
 
Тиймээс иргэд бидний авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг үргэлжлүүлэн дэмжихийг хүсэж байна" гэсэн юм.

"Сонгинохайрхан, Баянзүрх, Багануур дүүрэгт нийт 35,000 хүнд коронавирус илрүүлэх багцалсан шинжилгээг өнөөдрөөс хийнэ"
2020-11-23 12:16:13
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0