Баасан, 2024-04-19
Я.Амаржаргал: 119.mn сайт ажиллахгүй байгаа тул шинжилгээний хариуг мессежээр илгээнэ

Коронавирусийн халдварын шинжилгээний цаг авах бүртгэлийн www.119.mn сайт өндөр ачаалалтай болсноос үүдээд ажиллахгүй болсон тул иргэдэд шинжилгээний хариуг мессежээр илгээхээр болсон талаар ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал мэдээллээ. 

Уг сайт руу 106 мянган хүн хандсанаас ачаалал үүсч, шинжилгээний хариу зөрүүтэй гарч, зорчигчдын мэдээллийг шалгах боломжгүй болсны үндсэн дээр өчигдөр тус сайтыг түр хугацаанд засахаар болсон байна.

Иргэд болон төрийн албан хаагчдыг чирэгдүүлж байгаа учраас сайтыг хийсэн компанийн зүгээс уучлалт хүсэхээр болсон гэдгийг Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал хэллээ.

Тиймээс үүрэн телефоны дөрвөн оператор компанитай хамтраад иргэдийн Covid-19-ийн шинжилгээний хариуг утасны дугаар руу нь мессежээр илгээж эхэлсэн байна. Иргэд шинжилгээний хариу бүхий тухайн мессежийг хадгалж, товчоогоор гарахдаа иргэний үнэмлэхтэйгээ хамт үзүүлэх шаардлагатай болсон талаар хэллээ.

Товчоодод цагдаагийн албан хаагчид иргэний үнэмлэхний QR кодыг уншуулаад, мессежний мэдээлэлтэй тулгах болсон байна.


Я.Амаржаргал: 119.mn сайт ажиллахгүй байгаа тул шинжилгээний хариуг мессежээр илгээнэ
2020-12-02 12:48:56
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0