Баасан, 2024-04-26
Эрдэнэт үйлдвэр 120 мянган ширхэг амны хаалт уурхайчдадаа тараажээ

Эрдэнэт үйлдвэр, ажилчдаа Ковид-19 цартахлаас хамгаалах гол хэрэгслүүд болох амныхаалт, гар ариутгах бодисоор бүрэн хангаж байна. Өнөөдрийн байдлаар нийт 120 мянган амны хаалтыг ажилчдадаа тараагаад байгаа бол үйлдвэрийн Гамшгаас хамгаалах штабын нөөцөд 70 мянга орчим амны хаалт байгаа аж. 
Мөн гар ариутгах болон бүх төрлийн гадаргуу халдваргүйтлийн бодисын нөөц хангалттай байгааг Гамшгаас хамгаалах штабын дарга Т.Батмөнх мэдээллээ. Ариутгал халдваргүйтлийн ажлыг гэрээт гурван компани 24 цагийн турш тасралтгүй гүйцэтгэж, ажилчдын автобус болон ажлын байрны ариутгалын давтамжийг нэмэгдүүлэн ажиллаж байна.

Эрдэнэт үйлдвэр 120 мянган ширхэг амны хаалт уурхайчдадаа тараажээ
2020-11-27 00:00:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ