Мягмар, 2024-04-16
Халдвар авсан автобусны жолоочийн ойрын хавьтлаас халдвар илэрлээ

ЭМЯ-ны мэдээллээр сүүлийн 24 цагийн байдлаар манай улсад халдварын тохиолдол 11-ээр нэмэгдлээ.

Тодруулбал Улаанбаатар хотод 3 тохиолдол, Сэлэнгэ болон Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тус бүр 4 тохиолдол нэмэгдээд байна. Улаанбаатарт шинээр илэрсэн  3 тохиолдлын хоёр нь өмнөх тохиолдлын давтан шинжилгээнээс илэрсэн бол нэг тохиолдол нь автобусны жолоочийн  ойрын хавьтал байжээ.

Өөрөөр хэлбэл ажилдаа хамт явдаг, нэг машинд суудаг хүнээс халдвар илэрсэн гэсэн үг.  Харин Орхон, Архангай, Говьсүмбэр, Дархан-Уул аймгуудад сүүлийн 24 цагт халдвар нэмж бүртгэгдээгүй юм. Өнөөдрийн байдлаар дотоодын халдвар 397 болж манай улсад коронавирусийн батлагдсан тохиолдол 842-т хүрээд байна.


Халдвар авсан автобусны жолоочийн ойрын хавьтлаас халдвар илэрлээ
2020-12-05 14:34:49
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ