Баасан, 2024-04-26
ЭМЯ: Нэг хүн өвчилвөл ДӨРВӨН хүнд халдах эрсдэлтэй

ЭМЯ-наас мэдээлснээр өнөөдрийн /2021.03.25/ байдлаар 373 батлагдсан тохиолдол гэрийн тусгаарлалтад байгаа гэнэ. Гэрээр тусгаарлахдаа өвчтөний гэрийн нөхцөл байдал, тухайн хүний биеийн байдал зэргийг харж байж шийдвэр гаргах аж.
 
Тэгвэл иргэн та ойрын хавьтал болоод гэртээ тусгаарлагдаж байгаа бол шинжилгээний хариу ямар гарахаас үл хамааран 14 хоногийн тусгаарлалтыг зайлшгүй хийх ёстой учраас тэвчээртэйгээр гэрийнхээ тусгаарлалтыг сахихыг ЭМЯ-наас уриалав.
 
Манай улс Ковидын халдвартай хүмүүсийг хүлээж авч эмчлэх орны хувьд хөнгөн хүнийг эмчлэх ор, маш хүнд хүнийг эмчлэх ор гэж хувааж гарган ашиглаж байгаа аж. Одоогийн байдлаар 1600 гаруй хүн хэвтэж эмчлүүлж байгаа бөгөөд 500 гаруй ор бэлэн байгаа гэнэ. Бөхийн өргөө, Спортын төв ордон зэрэгт ор нөөцөөр бэлдсэн, харин өвчтөн авч байгаа зүйл биш гэдгийг ЭМЯ мэдээллээ. Энэ нь болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор бэлтгэл хангаж байгаа ажил юм. Гэхдээ эрсдэлийг тоохгүй байх, ор хүрэлцээтэй гэж бодох зэрэг нь буруу гэдгийг ЭМЯ-наас анхаарууллаа.
 
Иргэд та бүхэн маш хариуцлагатай байж, хүн хоорондын контакт үүсгэхгүй, нэг хүн өвдвөл цаана нь дөрвөн хүн өвдөх эрсдэлтэй гэдгийг маш сайн санаж байх хэрэгтэй байна

ЭМЯ: Нэг хүн өвчилвөл ДӨРВӨН хүнд халдах эрсдэлтэй
2021-03-25 12:25:31
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ