Баасан, 2024-03-29
​'Ковид 19' туссан бол хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж авах боломжтой

"Ковид 19"-ийн халдвар авч эрүүл мэндийн байгууллагад болон өрхийн эмнэлэгт бүртгүүлэн гэрээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан тохиолдолд хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж авах боломжтой. Ингэхдээ эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан хугацааны эмнэлгийн хуудсыг авчирч Харьяа нийгмийн даатгалын хэлтэс болон ажил олгогчдоо хандах юм.

Тус тэтгэмжийг шимтгэл төлж ажилласан хугацаанаас хамааран сүүлийн гурван сарын хугацаанд бүтэн ажилласан хөдөлмөрийн хөлсний дунджаас 50 хувь, 55 хувь, 75 хувиар бодож олгох аж.

Харин эрүүл мэндийн байгууллагад мэдэгдээгүй, бие даан гэртээ эмчилж, эмнэлгийн хуудас аваагүй бол тэтгэмж авах боломжгүй юм байна. 


​'Ковид 19' туссан бол хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж авах боломжтой
2021-10-06 09:41:57
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ