Пүрэв, 2024-04-25
Коронавирусийн халдвар авсан 16 мянган хүн дахин дельта хувилбараар өвджээ

Эрүүл мэндийн яамнаас “Ковид 19” цар тахлын долоо хоногийн нөхцөл байдлын мэдээг тоймлон хүргэлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан мэдээлэл өгөхдөө дахин халдвар авах талаар мэдээлэл өгсөн юм. 

Тэрээр "Альфа хувилбараар өвдчихөөд дельта хувилбараар өвдөх боломжтой. Яагаад гэвэл энэ вирус мутацлагдсан. Тэгэхээр альфа хувилбараар өвдөөд дахин халдвар авсан 16 мянган хүн байна. Альфа хувилбараар өвдчихөөд дахин дельта хувилбараар өвдсөн гэсэн үг" гэв.

Өмнө нь ЭМЯ-аас энэ талаар мэдээлэхдээ "Энэтхэгт хийсэн судалгаагаар нийт халдвар авсан иргэдийн 4.5 хувь нь дахин халдвар авсан гэсэн судалгаа байна. Гэхдээ бүс нутаг, тухайн хүний биеийн онцлогоос хамааран ялгаатай байж болно. Манай улсад одоогоор коронавирусийн халдвар авч эдгээд, дахиад өөр хувилбараар өвдсөн тохиолдол бүртгэгдээгүй байна. Гэхдээ энэ нь эдгэрсэн хүн халдвар авахгүй гэсэн үг биш, эрсдэл бий гэсэн үг" гэж байсан юм.


Коронавирусийн халдвар авсан 16 мянган хүн дахин дельта хувилбараар өвджээ
2021-10-08 12:47:01
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ