Мягмар, 2024-04-23
Ц.Билэгтсайхан: III тунд хамрагдсан 3000 гаруй иргэн халдвар авсан

Эрүүл мэндийн яамнаас “Ковид 19” цар тахлын долоо хоногийн нөхцөл байдлын мэдээг тоймлон хүргэлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан мэдээлэл өгөв.

Тэрээр “Дархлаа сэргээх нэмэлт тунг эрчимжүүлэн хийхээр ажиллаж байна. III тунд эрсдэлт бүлгийн иргэд буюу өндөр настай, архаг өвчтэй иргэдийг хамруулна. Мөн стратегийн онцгой ач холбогдол бүхий онцгой объектууд, цэргийн ангийн нэгтгэлд ажиллаж байгаа ажилчдыг хамруулна.

Дархлаажуулалтын нэг, хоёрдугаар тун болон нэмэлт тунтай холбоотой судалгаануудыг АШУҮИС, Нэгдсэн эмнэлгүүд, ХӨСҮТ-д хийж байна. Манай улсад хийгдсэн дөрвөн төрлийн вакцины дараа Sars-Cov-2 вирусийн эсрэг дархлаа өрнүүлэх чадамж хангалттай үүсэж байгаа. Мөн босго утга гэж бий. Энэ нь 10 мл-ээс дээш үед дархлаа өрнүүлэх хэмжээнд эсрэг биеийн титр тодорхойлогдож байна буюу дархлаа тогтсон гэж үнэлж байна. Харин 10-аас бага байвал дархлаа тогтоогүй гэж үзнэ.

Хоёр тунгаа авснаас хойш 14 дэх хоног дээр эсрэг биеийн хэмжээ хамгийн өндөр тогтож байна. Ингээд тодорхой хугацаанд сар сараар эсрэг биеийн хэмжээ багасна. Ингэснээс хойш нэмэлт тунг хийж байгаа. Одоогоор Вероселл, Пфайзер гэх хоёр төрлийн вакцинаар сайн дурын үндсэн дээр нэмэлт тунг хийж байна” гэлээ.

Мөн хоёр тун авсны дараа “Ковид 19”-ийн халдвараар өвчилсөн тохиолдолд нэмэлт тунд хамрагдах шаардлагагүй гэж ЭМЯ-аас мэдээлсэн юм.

Үүний дараа ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Ирэх өдрүүдэд хэр их халдвар бүртгэгдэх вэ, судалгаа байгаа юу?

-Одоо гуравдугаар давлагаа оргил үедээ явж байна. Цаашдаа тархалт буурч, тохиолдлын тоо багасна.

-Нас баралтын дийлэнх шалтгаан ямар байгаа вэ?

-Эмнэл зүйн магадлан шинжлэх комисс нас барсан иргэдийг магадалж, юунаас шалтгаалж нас барсныг нь тодруулдаг. Нас баралтын шалтгааны дийлэнх нь зүрх судасны эмгэг, дотоод шүүрлийн эмгэгүүд байна. Улсын хэмжээнд 55 хүн гэртээ нас барснаас нийслэлд 44 хүн гэртээ нас барсан.

Дахиж халдвар авах гэсэн ойлголт байгаа. Бүрэн тун авсан 2.1 саяас 100 мянга гаруй хүн халдвар авсан. Харин нэмэлт тунд 330 мянга гаруй хүн хамрагдсанаас нэг хувь нь халдвар авсан. Энэ нэг хувийн 0.5 хувь нь вакцинаа хийлгэснээс хойш 14 хоногийн дотор халдвар авсан байсан.


Ц.Билэгтсайхан: III тунд хамрагдсан 3000 гаруй иргэн халдвар авсан
2021-10-08 12:48:51
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0