Пүрэв, 2024-03-28
"Эх баригчдад хөрөнгө оруулснаар эхийн эндэгдлийг бууруулж, тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх боломжтой"

2022 оны ОУ-ын эх баригчдын өдрийг Монгол улдсап “Эх баригчийн 100 жилийн замнал” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Тус зөвлөгөөнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон УИХ-ын гишүүд, НҮБ Хүн амын Сан, ЖАЙКА олон улсын байгууллагын төлөөлөл оролцлоо. Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлсэн үгэндээ “Эх нярайг эсэн мэнд амаржуулах ариун үйлсийн төлөө мэдлэг, ур чадвар, хичээл зүтгэлээ дайчлан эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж байгаа эх баригч нартаа эх баригчдын өдрийн мэндийг дэвшүүлж, өнгөрсөн 100 жил эх барихын тусламж, үйлчилгээнд түүхэн ололт амжилтуудыг бүрдүүлсэн он жилүүд болсныг дурьдлаа. Тэрээр мөн  Коронавирусын халдвар (Ковид-19) эх, нярайн өвчлөл эндэгдлийн шинэ шалтгаан болсон хүнд үед  ч эх, хүүхдийг эсэн мэнд амаржуулахад тэдний эрүүл мэндийг хамгаалах  хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн эх баригч нартаа талархал илэрхийллээ. НҮБ-ын Хүн амын сангийн Ази, Номхон далайн бүсийн захирал ноён Бьёрн Андерсон ирүүлсэн мэндчилгээндээ эхийн эрүүл мэнд, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний 87 хувийг олон улсын стандартын дагуу сургагдсан эх баригч үзүүлэх боломжтой гэв. Иймээс эх баригчийг олон улсын стандартын дагуу сургаж, ажлын байрны бүрэн тодорхойлолтын дагуу ажиллуулах нь чухал болохыг онцоллоо. Зөвлөгөөний үеэр Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн ноён Халид Шарифи НҮБ-ын Хүн амын сангийн эх баригч нарыг дэмжих дэлхийн стратегийг танилцуулав. Эх баригч нарт хөрөнгө оруулснаар эхийн эндэгдлийг улам бууруулж Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх боломжтойг онцоллоо.    

   


"Эх баригчдад хөрөнгө оруулснаар эхийн эндэгдлийг бууруулж, тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх боломжтой"
2022-05-06 08:58:32
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ