Баасан, 2024-04-19
Элэг хамгаалах эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулах талаар ярилцжээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамныхан тэргүүтэй албаныхан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эх болон ТББ-уудын төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эмийн чанар, хүртээмж, нийлүүлэлттэй холбоотой нэн тэргүүнд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэв. Мөн эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эмийн эрх зүйн орчныг сайжруулахтай холбоотой зохицуулалтуудыг дахин боловсруулахаар болов.

Мөн уналт, таталтын эмийн нэр төрлийг нэмэгдүүлэн бүртгэх, элэг хамгаалах эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулах болон холбогдох бусад тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсгийг яаралтай ажиллуулахаар шийдвэрлэлээ.

Мөн ЭМЯ-ны дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах орон тооны бус зөвлөлийг ирэх долоо хоногт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн төлөөлөл болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг оролцуулан өргөтгөсөн хэлбэрээр зохион байгуулахаар болов.

Түүнчлэн ЭХЭМҮТ-өөс хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эх, асран хамгаалагчдад хүүхдийн эрүүл мэндийн онцлог байдлын талаар нарийвчилсан мэдээлэл, зөвлөгөө өгөх уулзалтыг зохион байгуулахаар боллоо.

Уулзалтад “Үйлст Бор өндөр”, “Эрхэм нандин сувд”, “Ээлтэй ертөнц”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн холбоо”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үнэн шударга холбоо” зэрэг төрийн бус байгууллагын төлөөлөл болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй зарим эцэг, эхийн төлөөлөл оролцсон юм.

Эх сурвалж: ХНХЯ


Элэг хамгаалах эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулах талаар ярилцжээ
2022-05-12 08:21:56
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0