Бямба, 2024-04-20
ЭХЭМҮТ-д төрсөн ээж гэрээсээ шөл, цай авах шаардлагагүй боллоо

ЭХЭМҮТ-д амаржсан ээжийн ар гэрийнхэн шөл цай гэрээсээ зөөх, халуун шөл уулгах гэж эмнэлгийн гадаа, машиныхаа тээшинд шөл хийх шаардлагагүй болжээ.  

Зориулалтын бус орчинд хоол хийх нь эхийн халдвар хамгаалал, аюулгүй байдлын хувьд өндөр эрсдэлтэйд тооцогддог байна. Иймд ЭХЭМҮТ-өөс шинэ хонины махаар хийсэн хар шөл, цайг төрөх өрөөнд хүргэдэг үйлчилгээг нэвтрүүлжээ. 


 
Шөл нь сонголтгүй бөгөөд цай нь сүүтэй болон сүүгүй гэсэн хоёр сонголттой аж. Дөнгөж төрсөн ээжид захиалгын дагуу эмнэлгийн гал тогооноос шинэ махны шөл шууд хүргэж  эхэлсэн байна. Захиалгыг 07:30-19:30 цагийн хооронд хүлээн авч, захиалга авсан тогооч өөрөө шөл, цайгаа бэлтгэн тасагт нь хүргэж өгдөг юм байна. 




  


ЭХЭМҮТ-д төрсөн ээж гэрээсээ шөл, цай авах шаардлагагүй боллоо
2022-09-22 15:13:52
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0