Пүрэв, 2024-03-28
Ирэх Даваа гаригт 13А маягтыг цахимд шилжүүлэх туршилт хийнэ

Эрүүл мэндийн салбарт сүүлийн 30 жилийн хугацаанд 37 программ ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа ажээ. Эдгээр программ хангамж, мэдээллийн систем, мэдээллийн сангийн эх үүсвэр хооронд өгөгдлийг эрүүл мэндийн мэдээлэл солилцооны нэгдсэн платформ HIER-ээр дамжуулан нэг стандартаар солилцох шаардлага тулгарчээ. Мөн эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, ашиглах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлд хоёр тал онцгой анхаарч ажиллах шаардлага байгаа аж.

Иргэд анхан шатны эрүүл мэндийн төвөөс лавлагаа шатлалын эмнэлэгт хандахын тулд зайлшгүй авах шаардлагатай байдаг 13А маягтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг энэ сарын 30-наас туршилтын журмаар нэвтрүүлэхээр төлөвлөсөн бөгөөд туршилтыг нэг сарын дараа бүрэн хэрэгжүүлж эхлэх юм байна.

ЭМЯ 13А маягтыг цахимаар солилцоход шаардлагатай платформыг бэлэн болгох үүрэг хүлээжээ. Энэ хүрээнд E-Health, E-Hospital программуудад 13А маягтыг цахимаар солилцоход шаардлагатай нэмэлт өөрчлөлтүүдийг хөгжүүлж дууссан байна.

Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас 13А маягтыг цахимд шилжүүлэхэд шаардлагатай дэд бүтэц бий болгоход анхаарч тодорхой асуудлуудыг шийдвэрлэжээ. Цаашид хоёр яам хамтарч, эрүүл мэндийн салбарын цахимжилтыг бүхий л түвшинд амжилттай хэрэгжүүлэх замаар иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүндрэл бэрхшээл, түвэг чирэгдэлгүй үзүүлдэг болохыг зорьж буй аж.

Д.ТУЯА


Ирэх Даваа гаригт 13А маягтыг цахимд шилжүүлэх туршилт хийнэ
2023-01-27 13:18:07
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ