Баасан, 2024-03-29
ЗГ: Иргэд 13-ын А маягтыг “E-Mongolia”-гаар дамжуулан авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.


Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал "Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн салбарын 19 үйлчилгээг төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-д нэгтгэх ажил зохион байгуулж байна. 2022 онд өвчтөн илгээх хуудсаар үйлчлүүлсэн хүний тоо 317 мянга 376 байна. Хамтарсан ажлын хэсгийн хүрээнд анхан шатны 530, лавлагаа шатлалын 334 нийт 864 эмнэлэгт 13 А маягтыг цахимаар илгээх, хүлээн авах нөхцөл бололцоог бүрдүүллээ. Мэдээллийг цахимаар илгээх боломжтой болж байна.

Иргэд “E-Mongolia”-д нэвтэрч орсны дараа өөрийгөө дан системээр таниулаад хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод ирж үзүүлэх иргэд иргэн татаж аваад аль ч шатлалын эмнэлэгт үзүүлэх бололцоо нэмэгдсэн. Төрийн үйлчилгээний 19 үйлчилгээ дээр нэмэгдээд 13 А маягт “E-Mongolia”-д албан ёсоор байршлаа. Анхан, лавлагаа шатны системтэй бүрэн холбогдлоо. Алгын чинээ цаасны төлөө хүндрэл учруулдаг, цаасаа орхисны төлөө орон нутгаас эмнэлэгт үзүүлэх гэж байгаа иргэд буцаад нутаг руу буцдаг тохиолдол гардаг байсан. Иргэд “E-Mongolia”-аар дамжуулаад 13 А маягтыг хүлээн авна.

Мөн төрийн үйлчилгээний хурдан цэгүүд ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд 14 цэг бий. Дээрх цэгүүдээр мөн 13 А маягтыг авах боломжтой. Цахим маягт авсан бол 30 хоногийн хугацаанд аль  ч шатлалын эмнэлэгт үзүүлэх боломжийг нээж байна" гэлээ.


ЗГ: Иргэд 13-ын А маягтыг “E-Mongolia”-гаар дамжуулан авна
2023-04-12 15:44:48
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0