Мягмар, 2024-04-16
Б.Мөнхтөр: Зээлгүй ахмадууддаа олгох 216,2 тэрбум төгрөг бэлэн байгаа

Төрийн өмчийн Салхитын мөнгөний ордыг монгол инженерүүд өөрсдөө менежмент хийснээр байгалийн баялгийн үр шимийг иргэдэд хүртээсэн анхны төсөл болж байна. Тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан 

-Монгол инженерүүд өөрсдөө менежмент хийж, Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг “Эрдэнэс силвер ресурс” ХХК амжилттай гүйцэтгэжээ. Энэ талаараа мэдээлэл өгөөч?

“Эрдэнэс силвер ресурс” ХХК байгуулагдаад хоёр жил гаруйн хугацаа болж байна. Энэ хугацаанд бид бүхэн Засгийн газрын тогтоолоор Салхит төслийг эдийн засгийн эргэлтэд оруулах чиг үүрэгтэй ажилласан. Ажлын явц, гүйцэтгэл, зохион байгуулалтын хувьд хайгуулын ажил, нөөцөө тодотгох, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, уулын ажлын төлөвлөгөөгөө боловсруулж батлуулах зэрэг үндсэн техникийн ажлуудыг 2020 оны эхний хагас жилд хийж дуусгасан. Өөр нэгэн томоохон ажил бол уурхайгаа ашиглалтад бэлтгэх, баяжуулах үйлдвэрээ засаж, сэлбэж хэвийн үйл ажиллагаанд оруулах зэрэг гол ажлуудынхаа ард гарч 2020 оны зургаадугаар сараас хэвийн үйл ажиллагаандаа орж, баяжмал үйлдвэрлэж эхэлсэн. Манай компани маш цомхон зайлшгүй шаардлагатай бүтэц, зохион байгуулалтын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа.

Дээрх бүх ажлыг буюу геологи хайгуул, өрөмдлөгө, нөөцийн тооцоолол зэргийг 100 хувь монгол инженерүүд хийснээс гадна, уурхай болон баяжуулах үйлдвэрт мөн л монгол инженер, техникийн ажилчид ажиллаж байна. Энэ нь монгол инженер, техникийн ажилчид уурхай, баяжуулах үйлдвэрийг 100 хувь бүрэн хүчээр нь ажиллуулах хэмжээнд бэлтгэгдсэн, дэлхийн уул уурхайн салбарын боловсон хүчнээс дутах зүйлгүй гэдгийг харуулж байгаа юм.

-“Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий Салхитын мөнгөний ордын баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэр гарсан. Монгол Улс байгалийн баялаг арвинтай ч баялгийг иргэддээ хүртээсэн анхны бодит ажил болсонд иргэд талархан хүлээж авсан?

-Манай компани Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг хэрэгжүүлэгч болж хуулиар хүлээсэн үүрэг, зорилго тээн ажиллаж, зээлгүй ахмадууддаа олгох 216,2 тэрбум төгрөгийг дансандаа хэдийн төвлөрүүлсэн. Зээлгүй ахмадууддаа олгох 216,2 тэрбум төгрөг бэлэн байгаа ба хуулийн хугацаанд нь олгох бэлтгэл ажлыг бүрэн хангасан гэж хэлж болно.

-Уул уурхайн баялгийн үр шимийг ахмад настнууддаа хүртээх бодит боломжийг олгосон танай хамт олонд баяр хүргэе.

-Уул уурхайн төслүүд богино хугацаанд их хэмжээний эдийн засаг, санхүүгийн эргэлт үүсгэдэг. Тиймээс цаашдаа үнэт металлын ордоос олсон орлогыг иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийг тэглэх зэрэг нийгмийн хамгаалал руу чиглэсэн бодлогын хүрээнд зарцуулахаас гадна улсын эдийн засгийн чухал ач холбогдолтой хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл, мэдээлэл технологи, үйлчилгээний салбарын томоохон төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлбэл улс орны эдийн засаг, хөгжилд асар их ашиг тустай гэж харж байна. Ашигт малтмал өөрөө шавхагддаг баялаг учраас, ашигт малтмалаас олж байгаа өгөөжийг улсын эдийн засгийг хөгжүүлэхэд зарцуулбал, орд газруудаа эдийн засгийн эргэлтэд оруулсны ач холбогдол ч гарах болов уу гэж хардаг.

-Цаашид эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөж буй төсөл, ажлуудаас танилцуулаач?

-Үнэт металлын ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах ингэхдээ хайгуул, судалгааны ажил гүйцэтгэх, олборлолт явуулах, баяжуулах зэрэг үндсэн чиглэлийнхээ хүрээнд үйл ажиллагаа явуулна. Салхитын мөнгөний ордоос гадна Овоот хярын алтны төсөл “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн харьяанд бий. Энэ төслийг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа. Одоогийн байдлаар хайгуулын ажил үргэлжилж байна. Үр дүнгээс нь хамаараад техник, эдийн засгийн үндэслэлээ боловсруулна.


Б.Мөнхтөр: Зээлгүй ахмадууддаа олгох 216,2 тэрбум төгрөг бэлэн байгаа
2021-05-01 07:00:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ