Зам, тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр /2023.07.27/ Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто зам дээр ажиллаж, нөхцөл байдалтай танилцжээ. 2013-2015 онд баригдсан уг замыг Улсын комисс өнөөг хүртэл ашиглалтад хүлээн аваагүй аж.


Улсын комисс уг зам дээр гурван удаа ажиллаж гүйцэтгэгч компаниудад тодорхой үүрэг даалгаврууд өгсөн боловч засаж залруулах талаар ямар ч ажил хийгээгүй байна. МСРС компанийн хийсэн барилгын зургийн алдаанаас эхлүүлээд тендер шалгаруулах, ажил гүйцэтгэх, хяналт тавих гээд бүх л шатанд алдаа дутагдал гаргаснаас чанаргүй зам баригджээ.


“Уг зам барилгын ажлын гүйцэтгэгчээр “Чайна Жео” компани ажиллаж, чанаргүй зам барьжээ. Үүн дээр захиалагчийн талаас хяналт тавьж ажилласан сэтгэлгүй, чадваргүй хүмүүсийн балгийг одоо болтол зүүн бүсийн иргэд маань эдэлсээр байна.
Олон сайд, Төрийн нарийн бичгийн даргын нүүр үзсэн уг замыг засаж сайжруулах, гарсан алдаа дутагдлыг арилгах талаар ямар ч арга хэмжээ аваагүйг гайхаж байна.
Уг замыг иж бүрэн шинэчилж засварлах талаар ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн нартай хамтран ажиллаж байна, 2024 оноос засварын ажлыг эхлүүлэх болно. Засварын ажил дуусах хүртэлх хугацаанд замын эвдрэл гэмтлийг тодорхой хэмжээгээр засах, иргэдийн аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх үүргийг Дорнод АЗЗА, Зам, тээврийн хөгжлийн төв-д өглөө” хэмээн сайд С.Бямбацогт цахим хуудаснаа мэдээллээ.


"Тамын 50" гэгдэх болсон уг замыг засаж, шинэчлэхийн хажуугаар ийм байдалд хүргэсэн зураг зохиогч, гүйцэтгэгч, хяналт тавьсан этгээдүүдтэй хатуу хариуцлага тооцно. "Чайна Жео" компанитай шүүхийн маргаан иргэний журмаар үүсгэж тодорхой нөхөн төлбөрийг авсан, гэхдээ асуудал үүгээр дуусахгүй. Хууль хяналтын байгууллагад шилжүүлж, эрүүгийн хариуцлага тооцуулах болно гэсэн байна.
| С.Бямбацогт: Дорнодын “тамын 50” гэгдэх замыг 2024 онд засаж, шинэчилнэ |
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38
Ухаахудагийг Ж.Оджаргал авч үлдэх юм байна, Үндсэн хуулиас “… Стратегийн орд” гэдгийг авч хаях юм байна
2025-09-23 08:43:02