Пүрэв, 2024-04-25
БАЙГАЛЬ ОРЧНЫ СЭТГҮҮЛЧДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТУУДЫГ ТОГТМОЛЖУУЛНА

“Озоны үе давхаргыг хамгаалах олон улсын гэрээ, конвенцын талаар сэтгүүлчдэд мэдлэг олгох сургалт”-ыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Озоны үндэсний албанаас зохион байгууллаа.

Хүн төрөлхтний эрүүл мэндийг хамгаалах зайлшгүй шаардлага нь Озоны үе давхаргыг хамгаалах Венийн конвенц, Озон задалдаг бодисын тухай Монреалийн протоколыг боловсруулж, батлах үндсэн нөхцөл болсон юм. Эдгээр гэрээ хэлэлцээрүүд нь озон задалдаг бодисуудын тасралгүй хэрэглэснээс үүдэж байгаль орчин, хүний эрүүл мэндэд учирч байгаа тодорхой аюулын эсрэг олон улсын зүгээс авч буй хариу арга хэмжээ болж байна. May be an image of 12 people and indoor Озоны давхаргыг хамгаалах хэрэгцээ шаардлага, ач холбогдол, хууль эрхзүйн орчин, шинэчлэн баталсан журам, стандарт, Монреалийн протоко7ed04c90ff0d2e0a27415c2b56c04082&oe=61AA59DC" alt="May be an image of 2 people, people standing and text that says "давхраат мандалд озон үусэх проц Stratospheric Ozone Production Step 1 Ujtraviolet oH: хучилтерегчийн сон молекул (03) хий Step 2 храат мандлын озон уй ендер энер туяа хучил (о2)-ыг задалж егчийн атом reaction: sunlight Ovrareon:30gg 203 ерегчийн эрегчийн ээр озон бийл ба түүний Кигалийн нэмэлт өөрчлөлтийг олон нийтэд хүргэх талаар ойлголтуудыг өгсөн энэ удаагийн сургалтад 20 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, редакторууд хамрагдлаа.

Өнгөрсөн 70 гаруй жилд озоны давхарга гэмтсэний улмаас нарны хөнөөлт хэт ягаан туяа аюул учруулах болсон. Иймд Озоны давхаргыг гэмтээдэг бүх төрлийн агааржуулалтын систем, хөргөгч, хөргүүрт хэрэглэдэг хлор, фтор агуулсан хөргөх бодисын хэрэглээг зогсоох, багасгах арга хэмжээг дэлхий нийт авч байгааг Озоны үндэсний албаны захирал Ц.Адъяасүрэн дурдаад автомашины агааржуулагч солих засварлах, үйлчилгээ эрхлэгчдийг сургалтад хамруулж, хор хөнөөлийн талаар мэдээлэл өгч, байгальд ээлтэй бүтээгдэхүүнээр солих боломжийг таниулж байгааг онцоллоо. Байгаль орчин бол бидний амьсгалах агаар, гишгэх газар, орон гэр. Нийгмийн бүх салбартай уялдаа холбоотой. Иймд сэтгүүлчдийг мэдлэг, мэдээллээр хангаж ажиллахад салбарын яам анхаарч, сургалтуудыг тогтмолжуулж, байгаль орчны мэргэшсэн сэтгүүлчдийн тоог нэмэгдүүлэх, чадавхжуулахад анхааран ажиллана. Энэ удаагийн сургалтын үеэр мөн Монгол оронд уур амьсгалтын өөрчлөлтийн улмаас үүсэж буй байгаль орчны асуудал, цөлжилт, газрын доройтлыг бууруулах арга хэмжээ, “Тэрбум” мод үндэсний хөдөлгөөний талаарх мэдээллийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга А.Энхбат өглөө. May be an image of 1 person and standing Тэрээр “Дэлхийн агаарын температурын өөрчлөлтийг 1850-1900 оны дундажтай харьцуулахад 1.1 хэмээр нэмэгдэж 2000 оноос хойш хамгийн халуун 19 жил тохиосон. Байгалийн гамшигт үзэгдэл 6 дахин нэмэгдсэн байна. Энэ үйл явц Монгол оронд хоёр дахин хурдацтай явагдаж байгаа. Манай орон сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр дулааны улирлын хур тунадасны хэмжээ ихээхэн буурч, хуурайших, цөлжих явц илүү ажиглагдаж, жилийн дундаж температур 2.25 градусаар дулаарч, хур тунадасны хэмжээ 7.3 хувиар буурсан” гэдгийг онцлов.


БАЙГАЛЬ ОРЧНЫ СЭТГҮҮЛЧДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТУУДЫГ ТОГТМОЛЖУУЛНА
2021-12-01 10:08:29
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0