Лхагва, 2024-04-24
Ука: Аавынхаа амьдын хүслийг биелүүлж “DO IT” тоглолтоо хийнэ

Дуучин Ука арваннэгдүгээр сарын 20-нд “DO IT” нэртэй бие даасан анхны шоу тоглолтоо хийхээр болжээ. Тоглолт Буянт-Ухаа спортын ордонд 18:00 цагаас болох аж.

Тэрээр аавынхаа хүслийг биелүүлж тоглолтоо маш олон хүнд хүргэхийг зорьж буй тухайгаа цахим хуудаснаа нийтэлжээ. Дуучин Укаг “The Voice of Mongolia” шоуны хоёрдугаар улирлын шүүгчээр ажиллаж байх үед аав нь бурхны оронд одсон юм. Тэрээр аавынхаа гэгээн дурсгалд болон Монголын бүх аавуудад зориулж “Аавд” нэртэй уран бүтээлээ олны хүртээл болгож байв.

Түүний аав “Эрт, орой хэзээ нэг өдөр миний охин маш том тоглолт хийгээд, аав нь томоос том баглаа цэцэг аваад тайзан дээр охиндоо өгнө” гэж ярьдаг байжээ. Энэ тухай дуучин Ука “Аавынхаа хүслийг амьд дээр нь биелүүлж амжаагүйдээ өдөр өнгөрөх тусам харамсаж байна. Энэ жилдээ багтаан том зорилго тавин бэлтгэлдээ орсон. Энэ удаад миний мэдэх үлгэр жишээ хөгжимчид, шилдэг бүжигчид “DO IT” тоглолтод оролцоно” гэжээ.


Ука: Аавынхаа амьдын хүслийг биелүүлж “DO IT” тоглолтоо хийнэ
2020-10-28 17:02:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0