Пүрэв, 2024-03-28
Дуучин Ука Алтан гадас одонгоор энгэрээ мялаалаа

Монголын урлагийн салбарт өөрийн гэсэн орон зай, өнгө төрхийг бий болгож чадсан Ука өнөөдөр “Алтан гадас” одонгоор шагнууллаа. Ташрамд дуулгахад өнөөдөр түүний төрсөн өдөр тохиож буй юм.

Тэрээр шинэ уран бүтээлүүдээрээ үргэлж сонсогчдын сонорыг мялаадгаас гадна “The Voice of Mongolia” шоуны шүүгч, дасгалжуулагчаар ажиллан хэр чадварлаг уран бүтээлч гэдгээ нотолсон билээ.

“The Voice of Mongolia” шоуны нэгдүгээр улиралд Укагийн багийн оролцогч Ц.Энгүүн шилдгийн шилдэг оролцогч болж байсан юм.

Ука энэ сарын 20-нд “DO IT” нэртэй тоглолтоо “Буянт-Ухаа” спортын ордонд хийхээр төлөвлөөд буй. Энэ тоглолт нь түүний энэ жилийн хамгийн том зорилт агаад мөрөөдлийнх нь нэгээхэн хэсэг гэдгийг тэрээр “GoGo-ийн асуултууд”-ад орохдоо хэлж байсан юм.


Дуучин Ука Алтан гадас одонгоор энгэрээ мялаалаа
2020-11-06 13:30:46
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ