Баасан, 2024-03-29
“The Hu” хамтлаг 2020 онд 98 тоглолт хийхээр төлөвлөж байжээ

“Чингис хаан” одонт “The Hu” хамтлаг 2020 онд дэлхийн рок хөгжмийн алдартай том фестивалиудаас гадна нийт 98 тоглолт хийхээр төлөвлөж байжээ. Энэ талаар хамтлагийн продюсер Б.Дашдондог өөрийн цахим хуудсаар дамжуулан уран бүтээлийн тухай ярихдаа “Уг нь дэлхий дахинаа цар тахал гараагүй байсан бол “The Hu” хамтлагийн залуус 2020 онд нийт 98 тоглолт хийх байлаа. Мөн Латин америкийн орнуудаар аялан тоглолт хийх байсан.

Нөгөө талдаа энэ нөхцөл байдал давуу тал болж өгч байна. Хамтлагийн залуус хоёр дахь цомгийнхоо ажилд төвлөрч, шаргуу ажиллаж байна. Одоо 2-3 дууныхаа хоолойны бичлэгт ороод дуусчихсан. Бид өвөг дээдсийнхээ түүхийг эргэн сануулсан, монголчуудынхаа сэтгэл зүрхийг доргиосон цоо шинэ дуунуудаа бэлдэж байна. Миний хувьд “The Hu” хамтлагаас өмнө таван цомог гаргахаар төлөвлөж байсан. Хоёр нь миний хуучин дуулж байсан уран бүтээлээс бүрдэх бол гурав нь цоо шинэ дуунууд багтах юм. Эдгээр цомгийн ажлаа дуусгасан ч хараахан гаргаж амжаагүй байна. Шинэ цомогт маань ээждээ зориулсан дуу бий. Би ээжийгээ таван настайдаа алдсан. Ээжийгээ бүүр түүрхэн санадаг юм” хэмээн ярьсан юм.

“The Hu” хамтлаг цар тахлын хөл хорионы улмаас Австрали улсад хоёр сар гаруй саатаад, Франкфуртын тусгай үүргийн онгоцоор өнгөрөгч тавдугаар сард эх орондоо ирсэн билээ.


“The Hu” хамтлаг 2020 онд 98 тоглолт хийхээр төлөвлөж байжээ
2020-11-19 12:39:08
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ