Бямба, 2024-04-20
Д.Болд: Утас нээлттэй, бүх хаяг байхад сураггүй алга болсон гэж мэдээлэл оруулсан

Төрийн соёрхолт дуучин Д.Болдыг сураггүй алга болсон талаарх мэдээлэл өчигдөр гарсан.
 
Тэгвэл бид уг мэдээллийн мөрөөр дуучин Д.Болдтой холбогдлоо. Тэрбээр “Тэр мэдээллийн дагуу юу болоод байгаа юм, ямар асуудал байна вэ гээд цагдаагийн байгууллага дээр очиж уулзсан. Сураггүй болсон гээд биччихсэн байсан. Тийм юм байхгүй шүү дээ. Утас нээлттэй, бүх юм байгаа шүү дээ. Ямар ч асуудал байхгүй гээд өргөдлөө бичээд өгсөн. Сайтаасаа мэдээллээ авсан байна лээ. Миний ажил, утас бүгд байна.
Сураггүй алга болсон гэх мэдээллийн дагуу хүмүүс янз бүрийн худал мэдээллийг цахим орчинд түгээж байна. Эмэгтэй хүн зодсон ч гэж байх шиг. Тийм асуудал байхгүй ээ. Худлаа мэдээлэл тарааж байгаа хүмүүсийг бүртгээд гомдол гаргана” гэлээ.
 
 
 
эх сурвалж:  Gogo.mn 

Д.Болд: Утас нээлттэй, бүх хаяг байхад сураггүй алга болсон гэж мэдээлэл оруулсан
2021-03-22 15:08:16
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0