Лхагва, 2024-04-24
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны хоёр хүүхэд гэртээ шатаж амиа алдлаа

Өчигдөр бага насны хоёр хүүхэд гэртээ шатаж амиа алсдан харамсалтай хэрэг дахин гарлаа. Сургууль, цэцэрлэгт хөл хорио тогтоосон энэ үед бага насны хүүхдээ харгалзах хүнгүйгээр гэрт нь үлдээснээс болж золгүй явдлууд гарсаар байна. 
 
Тодруулбал Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах багийн 15 дугаар гудамжинд иргэн С-ийн 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.20-ны өдрийн 15:11 цагт тус аймгийн онцгой байдлын албанд иржээ.
 
Тус аймгийн Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4.2 км замыг туулан 15:15 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт С /1 нас, эмэгтэй/, У /4 настай, эмэгтэй/ нар өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ. 

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны хоёр хүүхэд гэртээ шатаж амиа алдлаа
2020-02-21 09:35:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 1
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0