Пүрэв, 2024-04-25
Зөвхөн Архангай аймагт гарсан ойн түмэрт 1000 га талбай шатсан байна

Өчигдрийн өгсөн мэдээллийн дагуу Архангай аймагт гарсан гал түймэрт 1000 га талбай шатаж устсан талаар албаныхан мэдээллээ. Үүнд Булган сумын Улиастай, Чулуут сумын Халуун-Ус багийн “Мухар”-тд гарсан түймэрт 20 га талбай, Цахир сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэрт 7 га талбай зэрэг нийт шатсан талбайн хэмжээ одоогийн байдлаар 1000 га хүрээд байгааг аймгийн Онцгой байдлын албаныхан мэдээлэл өглөө.

Өчигдөр гал түймрийн газар хүч нэмэгдүүлэх зорилготой Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 45-р ангийн  албан хаагчид Архангай аймагт очжээ. Мөн аймгийн иргэд ч боломжоороо тусалж, түймрийн ажилд гар бие оролцон тусалж байна. Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний аврах бригад, Зэвсэгт хүчний 303-р ангийн албан хаагчид нисдэг тэрэгээр хүч нэмэгдүүлэх ажиллагаанд оролцохоор аймгийн гал түймрийн голомтод газардаж өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Бусад аймгуудын гал түймрийн нэгдсэн мэдээ хараахан гараагүй байгаа талаар Онцгой байдлын албанаас мэдээллээ. 

 


Зөвхөн Архангай аймагт гарсан ойн түмэрт 1000 га талбай шатсан байна
2020-04-30 12:54:15
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ