Баасан, 2024-04-19
Ховор амьтдын эд эрхтнүүдийг хууль бусаар хадгалсан, худалдан борлуулсан этгээдийг илрүүллээ

Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан алба хаагчид Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвд “Цагаан идээний худалдаа эрхлэх” халхавчтайгаар Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын хавсралтад заасан ховор амьтны жагсаалтад орсон хүрэн баавгайн савар, доньд худалдсан хэргийг илрүүлэв.
Энэ оны 10 дугаар сарын 23-ны өдрийн орой 18-20 цагийн хооронд тус цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид Мөрөн сумын иргэн Д нь их хэмжээний нэн ховор амьтдын эд эрхтэн хууль бусаар хадгалж байсныг илрүүлэн, тухайн иргэнийг түр саатууллаа.
 
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хүнс, худалдааны зах дээр цагаан идээ, мал, махны худалдаа эрхлэгч Д гэгч нь өөрийн эзэмшлийн байшин, агуулахдаа Хандгайн дагзтай эвэр нэг ширхэг, тарваганы арьс 745 ширхэг, бугын эвэр 254 кг, хуш модны самар 270 кг-ийг тус тус хадгалж байсныг хураан авч, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5.1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул нэн ховор амьтдын эд эрхтний эх сурвалж, хадгалсан, худалдан борлуулсан үйлдлүүдэд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Ховор амьтдын эд эрхтнүүдийг хууль бусаар хадгалсан, худалдан борлуулсан этгээдийг илрүүллээ
2020-10-30 13:35:37
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ