Баасан, 2024-03-29
Ж.Энхбаяр: Дарханд олон зуун хүн ирж 3 хоног найрласан. Нэмж 5 сэжигтэй тохиолдол илэрлээ

-Төмөр замын системээс 5 хүнээс түргэвчилсэн байдлаар эерэг хариу гарчээ-
 
Дархан-Уул аймгийн онцгой комиссоос мэдээлэл хийлээ. Тус аймгийн халдвар илрүүлэлт, шинжилгээ, тусгаарлалт, хөл хорионы арга хэмжээг зохион байгуулах шуурхай ажлын хэсгийг удирдаж буй Ж.Энхбаяр дараах мэдээллийг өглөө.
 
Ж.Энхбаяр: "Өнөөдрийн байдлаар Дархан-Уул аймагт 4 хүнээс PCR шинжилгээгээр халдвар илэрч ХӨСҮТ-рүү шилжүүлсэн. Өчигдөр шөнийн байдлаар 3 хүнээс шинжилгээний хариу нь сул эерэг буюу сэжигтэй гэж гарсан. Одоо төмөр зам дагасан томоохон голомт бий болсон нь тодорхой болж байна. Ялангуяа Дархан-Уул аймагт төмөр замын байгууллагын соёлын болоод спортын арга хэмжээ зохион байгуулагдсан. Дарханд гурав хоног олон зуун хүн ирж найрлаж, урлаг соёлын арга хэмжээ хийсэн. Ингэхээр төмөр замын систем дагасан томоохон голомт бий болсон байж болзошгүй байна. Тиймээс төмөр замд ажиллаж байгаа албан хаагчидтай холбоотой шинжилгээ тусгаарлалтыг өргөн хүрээнд хийж ажиллаж байна. Одоогийн байдлаар хоёр хүнээс сул эерэг буюу сэжигтэй тохиолдол илэрсэн. Ингээд төмөр замын систем дотроос таван хүн халдвар авсан  байж болзошгүй гэсэн дүн гарч байна. Нарийвчилсан шинжилгээнд дээж өгсөн. Хэрвээ халдвартай нь тогтоогдвол ХӨСҮТ- рүү шилжүүлнэ. Нэгэнт сул эерэг гарсан тул асуумжуудыгэхлүүлж, маршрут тогтоож байна. Төмөр замын ажилчдыг Дархан зочид буудалд тусгаарлахаар ажиллаж байна. Эхний хоёр сэжигтэй тохиолдлыг Комфорт зочид буудалд тусгаарласан." гэлээ.
 
Түүнчлэн тэг зогсолт буюу хатуу хөл хориог гурав хоногоор сунгахаар болжээ. 

Ж.Энхбаяр: Дарханд олон зуун хүн ирж 3 хоног найрласан. Нэмж 5 сэжигтэй тохиолдол илэрлээ
2020-11-18 15:44:09
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0