Лхагва, 2024-04-24
Сэлэнгэ аймагт халдвартай иргэний гэр бүлийн хүнээс дөрвөн хоногийн дараа коронавирус илэрчээ

Сэлэнгэ аймгийн онцгой комиссоос мэдээлэл хийлээ.
 
Аймгийн Засаг дарга Ш.Оргил “Сүхбаатар сумын иргэн А...  4 хоногийн өмнө шинжилгээ өгөхөд шинж тэмдэггүй байх үед хариу эерэг гарч, тусгаарлагдсан. Түүний эерэг хариу гарснаас хойш 4 хоногийн дараа гэр бүлийн хүний шинжилгээ мөн эерэг гарсан. Тиймээс иргэд шинжилгээг гэр бүлээрээ хийлгэх шаардлагатай байна.
 
Сэлэнгэд нийт 98 тохиолдол батлагдсан. Тодруулбал, Алтанбулаг суманд 2, Мандал суманд 3 Сүхбаатар суманд 93 тохиолдол батлагдсан. 11-р сарын 22-ны байдлаар түргэвчилсэн оношлуураар 21564 иргэнд, PCR шинжилгээг 644 хүнд хийлээ. Одоогоор тусгаарлалтын 17 байранд 273 иргэн байна. Улаанбаатараас түргэвчилсэн оношлуур 10 мянган ширхэгийг дахин татан авчирна” гэлээ.
 

Сэлэнгэ аймагт халдвартай иргэний гэр бүлийн хүнээс дөрвөн хоногийн дараа коронавирус илэрчээ
2020-11-23 12:47:29
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0