Баасан, 2024-03-29
Автомашинтайгаа сураггүй болсон гэр бүлийг хайж байна

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Баянтэрэм” нэгдүгээр багийн “Зүрхийн хоолой” гэдэг газар малчин Ш эхнэр, хоёр хүүхдийн хамт автомашинтайгаа гараад, сураггүй алга болсон тухай дуудлага хоёрдугаар сарын 7-ны өдрийн 23:55 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ.
 
Тухайн гэр бүл энэ сарын 7-ны өдрийн 15:10 цагийн үед Түмэнцогт сумаас Мөнххаан сумын чиглэлд зорчсон байна.
 
Сүхбаатар аймгийн Түмэнцогт сум дахь Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, сумын цагдаагийн хэсгийн алба хаагчид дуудлагыг хүлээн авч, хоёрдугаар сарын 8-ны өдрийн 02:20 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Автомашинтайгаа сураггүй болсон гэр бүлийг хайж байна
2021-02-08 12:03:54
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0