Баасан, 2024-03-29
Архангай аймаг PCR шинжилгээний лабораторитой болжээ

Архангай аймаг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар PCR шинжилгээ хийх молекул биологийн лабораторитой боллоо. Тус лабораторийг Нэгдсэн эмнэлэгт суурилуулж, энэ сарын 20-ны өдрөөс эхлэн шинжилгээ авч эхэллээ.
PCR аппарат нь тусгай горим, өрөө тасалгаа шаарддаг, хүчин чадал өндөр, коронавирусийн халдварын PCR шинжилгээнээс гадна томуу, сүрьеэ, бэлгийн замын халдвар, элэгний В, С вирусийн халдварын шинжилгээг хийх томоохон лаборатори юм.
Цаашид лабораторийн ажиллагааг шуурхай хангаж, орон нутагтаа PCR шинжилгээ авч эхэлснээр цаг хугацаа, урсгал зардлыг хэмнэх боломж бүрдэж байгаа юм

Архангай аймаг PCR шинжилгээний лабораторитой болжээ
2021-03-22 12:38:55
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ