Пүрэв, 2024-04-25
Л.Халтар: Баруунхараагийн төвөөр дайрсан авто замыг энэ долоо хоногийн сүүлээр нээхээр төлөвлөж байна

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажлын явцын талаар Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар өчигдөр цахим хуудсаараа мэдээлжээ. 

Тэрбээр "Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын багц-4 буюу Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км авто замын ажил эрчимтэй хийгдэж байна. Цайдамын хөндий талаасаа эхний 9 км замын хучилтыг хийсэн. Энэ ажил үргэлжилж байна.

Яг одоо Баруунхараагийн хойд талын сэтэрхий хөтлийг уруудаад суурь асфальт бетон хучилтын ажлыг гүйцэтгэж байна.

Баруунхараагийн төвөөр дайрсан хэсгийн авто замыг энэ 7 хоногийн сүүлээр нээхээр төлөвлөж байна.

Мөн багц-2 буюу "Арж капитал" ХХК-ийн гүйцэтгэж буй хэсэгт одоогийн байдлаар 24.7 км авто замд хучилт хийж, 22.5 км хүртэл шинэ замаараа хөдөлгөөнөө нээлээ" гэсэн байна. 


Л.Халтар: Баруунхараагийн төвөөр дайрсан авто замыг энэ долоо хоногийн сүүлээр нээхээр төлөвлөж байна
2022-09-21 10:05:27
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-09-22 08:22:32
    ?????: Ажилч хичээнгүй хүн шүү. Амжилт хүсье
Шинэ мэдээ