Баасан, 2024-04-19
Хөвсгөлийн Рэнчинлхүмбэ сумын нутагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далайн зах багийн нутаг сумын төвөөс зүүн урд зүгт 23 км/-т орших Ар гол хэмээх газарт 12-р сарын 13-ны 13:42 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Энэ тухай мэдээллийг ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгээс 13:50 цагт цахим шуудангаар ирүүлсэн.

Тус сумын Засаг дарга болон тухайн газар нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлэв. 

Эх сурвалж: ОБЕГ 


Хөвсгөлийн Рэнчинлхүмбэ сумын нутагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
2022-12-14 13:53:08
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ