Лхагва, 2024-04-24
Онон голын сав газарт 300 мянган мод тарьжээ

Дэлхийн байгаль хамгаалах сан 2016 оноос эхлэн Онон голын сав газрын дагуух долоон сумыг хамруулсан “Мод дагаж ус, Ус дагаж амьдрал” аяныг хэрэгжүүлж байна. 

2023 оны гуравдугаар сар хүртэл нийт 300 мянган ширхэг модыг 180 га газарт тариалсан бөгөөд энэ ажилд төрийн албан хаагч, ойн анги, орон нутгийн ойн нөхөрлөлүүд зэрэг 6000 гаруй иргэд оролцож, хамтран ажиллажээ.

Энэхүү аян “Өрх бүр жимсний аж ахуйтан болъё”, “Нэг хүүхэд, нэг нахиа” зэрэг хэд хэдэн бүтээлч санаачилга гарч, ажил хэрэг болгосон байна. 

Орон нутагт дахь ойн нөхөрлөлүүд жил бүр шинэс, нарс модны боргоцой түүж, ойн ангид дэмжлэг үзүүлдэг бөгөөд тэд энэ гуравдугаар сарын байдлаар нийт 1550кг боргоцойноос 13.5 кг үр бэлтгэжээ. Эдгээр үр нь гурван жилийн дараа суулгац болж урган ойн санд нэгтгэгдэх юм. 


Онон голын сав газарт 300 мянган мод тарьжээ
2023-03-23 14:04:25
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0