Баасан, 2024-03-29
"Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна"

Өнгөрсөн амралтын өдөр их хэмжээний цас орж, зарим зам, даваанд халтиргаа гулгаа үүсэж, зорчих боломжгүй болсон билээ. 

Тэгвэл түр хугацаанд хязгаарласан байсан Улаанбаатар Дархан-Уул аймаг чиглэлийн авто замын хөдөлгөөний урсгал хэвийн үргэлжилж байгаа эсэхийг Зам, Тээврийн Хөгжлийн Яам (ЗТХЯ)-наас тодрууллаа.

Яамнаас Дарханы замын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгааг хэлэв. 

Мөн Дархан-Уул аймгийн цагдаагийн газраас "Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан Улаанбаатараас Дархан-Уул аймаг чиглэлийн 124-ийн даваа орчимд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн саатаж, үргэлжлүүлэн хөдөлгөөнд оролцуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Иймд ЗТХЯ-наас ирүүлсэн чиглэлийн дагуу 2023 оны дөрөвдүгээр сарын 1-2-нд шилжих шөнийн 00:00 цагаас эхлэн Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу зорчих хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарласан байсныг 10:40 цагт нээж, хөдөлгөөний урсгал хэвийн үргэлжилж байна. 

Хот хоорондын замыг нээж байгаа боловч Баруунхараагийн 124 даваа орчимд халтиргаа гулгаатай байгаа тул онцын шаардлагагүй бол тээврийн хэрэгсэлтэй зорчих хөдөлгөөнийг үйлдэхгүй байхыг анхааруулж байна" гэв. 


"Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна"
2023-04-03 12:14:48
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0