Пүрэв, 2024-04-25
АН-ын сонгуулийн штабыг Я.Санжмятав ахлахаар болжээ

Ардчилсан Намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр, АН хийж байгаа аливаа үйл ажиллагаагаа ард түмэндээ нээлттэй мэдээлдэг. Тавдугаар сарын 16-ны өдөр АН-ын Үндэсний бодлогын хорооны хурал, АН-ын сонгон шалгаруулах хорооны хурлаар сонгогдон, намаасаа нэр дэвших мандат авсан 76 хүнийхээ нэрийг олон нийтэд албан ёсоор зарласан. Өнөөдөр АН-ын сонгуулийн штаб байгуулагдаж байгааг зарлаж байна. АН-ын сонгуулийн штабын Ерөнхий менежерээр УИХ-ын дэд дарга Я.Санжмятав томилогдсон болохыг мэдэгдэгдсэн бөгөөд АН сонгуульд хуулиа дээдлэн, иргэд олон түмний захиасыг биелүүлж, хуулийн хүрээнд улстөрийн намуудтай шударга өрсөлдөнө хэмээн мэдээлэв.  
АН-ын сонгуулийн штабын Ерөнхий менежер Я.Санжмятав “100 сая төгрөгийн дэнчин гэж байгаа ч намын дүрэмд татвар авч болно гэж заасан. Бид тодорхой хэмжээний зардал гаргахгүйгээр сонгуульд оролцох боломжгүй. Тиймээс сонгуулийн хууль, АН-ын дүрмийн дагуу сонгуульд шаардлагатай хөрөнгийг урьдчилан тооцоолж, хандив цуглуулсан. Энэ нь тухайн хүний нэр дэвших үйл ажиллагаанд зарцуулж байгаа хөрөнгө гэдгийг ойлгох нь чухал. Гэтэл үүнийг 100 саяын авилга гэж хараад байгаа нь өрөөсгөл.  Намын дарга энэ мөнгийг авч байгаа хэрэг биш. Нэг хүнд ногдох зардал, итгэл үнэмшлийг шингээх үүднээс хийж байгаа шинэлэг, эрүүл менежмент гэж харж болно” гэсэн хариулт өгсөн юм.  
 

АН-ын сонгуулийн штабыг Я.Санжмятав ахлахаар болжээ
2020-05-20 15:08:09
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0