Баасан, 2024-04-19
76 мандатын 31 хувь нь нийслэлд, үлдсэн орон нутагт

УИХ-ын сонгуулийн тухай хуульд “УИХ-ын 76 гишүүнийг олон мандаттай тойргоос сонгоно” гэж заасны дагуу тойрог, мандат хуваарилах тогтоолыг баталсан. Олон мандаттай тойрог гэдэг нь хамгийн багадаа хоёр мандаттай тойрог байна гэсэн үг юм. Тиймээс өмнө нь ганц мандаттай байсан Булган, Говь-Алтай, Сүхбаатар аймгийг хоёр мандаттай болгосон. Мөн ганц мандаттай байсан Дундговь аймгийг Говьсүмбэр аймагтай нэгтгэн хоёр мандаттай болгосон. Улмаар орон нутгийн 20 тойргоос 52, нийслэлийн есөн тойргоос 24 гишүүн сонгохоор мандатаа хуваарилж, баталсан. Өөрөөр хэлбэл, нийслэлийн мандатаас дөрвийг нь хасч орон нутагт нэмсэн гэсэн үг. Ингэснээр 76 мандатын 31 хувь нь нийслэлд, үлдсэн 69 хувь нь орон нутагт ногдож байгаа юм. 21 аймгаас Дундговь, Говьсүмбэр хоёрыг нэгтгэснээр орон нутаг 20 тойрогт хуваагдаж байгаа бол нийслэлд Багануур, Багахангай, Налайх дүүргийг нэгтэж нэг тойрог болгосноос гадна Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийг тус бүр хоёр тойрогт хувааснаар нийслэл есөн тойрог болж байгаа юм. Өмнөх сонгуулиар Чингэлтэй дүүргийн зарим хороог Налайх дүүрэгтэй нэгтгэх гэх мэтээр тойрог байгуулсан. Орон нутагт ч мөн ялгаагүй хил залгаа бус сумдыг хооронд нь нэгтгэж тойрог байгуулж байв.

2019 оны жилийн эцсийн байдлаар тойрог тус бүрт хэдэн хүн ам, сонгогч ногдож байгааг дараах жагсаалтаас харна уу. Мөн таны амьдарч буй аймаг, дүүрэг УИХ-ын сонгуулийн хэд дүгээр тойрог болсон, хэдэн мандаттай зэрэг мэдээллийг харах боломжтой.

 


76 мандатын 31 хувь нь нийслэлд, үлдсэн орон нутагт
2020-05-22 12:41:27
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 1
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0