Бямба, 2024-04-20
Х.Мандахбаяр: Би эх нутгаа хамгаалах тэмцлээсээ няцахгүй

УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрог Өмнөговь аймагт МАН-аас нэр дэвшигч Х.Мандахбаяр түүнийг чиглэсэн ээлжит гүтгэлэгт, ташаа мэдээлэлд тайлбар хийлээ. Тэрбээр “Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Н.Наранбаатар дарга бид хоёрт эв нэгдлийн эрхэмлэхийг захисан. Битгий бусдын хар буруу юманд оролц, бусдыг битгий муу хэл. Та хоёрт яриад барагдахгүй ажил байгаа шүү гэсэн. Бид хоёр сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш ямар нэгэн хар буруу зүйл хийгээгүй. Бусдыг гүтгэх харлуулах зүйлс ухаан, хугацаа зарцуулаагүй. Гэвч сүүлийн үед сонгуулийн үйл ажиллагаатай холбоотойгоор андуу, ташаа мэдээлэл ихээр цацагдаж байна. Үүнд залруулга хийе. 
Нэгдүгээрт, Х.Мандахбаяр гэдэг хүн сонгуульд нэр дэвшихгүй гэж зарласан. Үнэхээр надад УИХ-ын сонгуульд зорих бодол байгаагүй. Тост, Тосон бумбын тэмцэлд 2017 онд ороод, өмнөговьчуудын 2019 онд шүүхэд өгсөн нэхэмжлэл бүх шатны шүүх дээр ялагдсан. Энэ юуг хэлж байна гэхээр “Сауд гоби коал транс” гэдэг компани хуулийн дагуу ажиллаж байгаа гэдэг тамгийг Монголын төрөөс шүүх засаглал дарж өгсөн. Яг тэр үед Б.Чойжилсүрэн, түүний компани Тосон бумба руу дайрсан. Одоо тэдний эсрэг тэмцсэн хүмүүсийг тэр уурхай чанаргүй нүүрстэй болсон учраас Б.Чойжилсүрэнтэй хуйвалдан нөхөн төлбөр хэлбэрээр 130 тэрбум төгрөг гарган хувааж авах гэж тэмцэл хийсэн гэж гүтгэн харлуулж байна. Энэ гүтгэлгийг маш их мөнгөөр бэлтгэн цацаж байгаа. Ор үндэсгүй ташаа мэдээллийг зориуд миний нутагт хар пи араар түгээж, тарааж байгаа. Өндөр настай ээжийг минь хүртэл гүтгэж эхэлсэн байна. Миний нутагт ийм хар пиарыг хүлээж авах хүн байхгүй. Нэг зүйлийг хэлье. "Сауд гоби коэл транс" компанид төрөөс нэг төгрөг авч өгөхөөр зүтгэж байгаа хүн байвал би түүний эсрэг амиа өгөхөд бэлэн байна.
Тосон бумбын талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх шийдвэр гаргахад, бид нэгдэж чаддаг болохоо харуулсан. Нам харгалзахгүй нэгдсэн. Бид эх нутгаа гэсэн ганцхан сэтгэлийн төлөө эвийн хүчээр нэгдэж байж Тосон бумбын тэмцлийн ард гарсан. Намайг 2017 онд тагнуулын байгууллагаас барьж хорьсон. Тосон бумбын нулимс гэдэг эхний нэвтрүүлгээ цацсаны дараа Номгон суман дээрээс барьж аваад шоронд хийсэн. Гурав хоног хоригдсон. Бүтэн хоёр сар шалгасан. Надад ямар ч хамаагүй хэргээр ял тулгаад барьчихдаг юм билээ. Тэр үйл явдал намайг илүү хэрсүү болгож, илүү зохион байгуулалтад орох үйл явц руу түлхсэн. Гэхдээ миний бодож байснаас харьцангуй хүнд байсан. Би “Сауд гоби коал транс” компанийн ард нам дамжсан олигархиуд нэгдсэн байсныг мэдээгүй. Энэ хүмүүс чинь баялагт шунахаар нам хамаагүй юм билээ. Бид л энд хоёр нам болж талцаад байдаг. Гэтэл тэнд нам хамаагүй хүмүүс нутгийн баялаг руу уулгалан дайрдаг юм билээ. Би энийг мэдэрсэн, мэдэж авсан. Тосон бумбын тэмцлийн дараа миний жинхэнэ зовлон эхэлсэн. Тэгэхээр ухарч болохгүй гэдэг шалтгаан байгаа. Эх нутгаа хамгаалах тэмцлийг Өмнөговийн иргэд, тэр дундаа Гурвантэс сумынхан 2009 оноос эхлүүлсэн. Тэр тэмцэл ялалтаар төгссөн. Гэхдээ бид бүтэн ялаагүй гэдгийг өмнө нь ч олон удаа хэлж байсан. Хийсэн ажлынхаа үр дүнг бүтэн үзмээр байна. Тиймээс МАН-ын намын удирдлагуудын нэр дэвшүүлэх саналыг хүлээж авсан. Би байгаль хамгаалах үйлсээс ухраагүй. Би эх орноосоо урваагүй. Би эх нутгаа хамгаалах тэмцлээс няцаагүй. Цаашдаа хуулийн хулгайч нартай, эх нутаг руу маань уулгалан дайрч буй олгархиудтай, хэний намын хэн байх нь хамаагүй тэмцэнэ” гэлээ.

Х.Мандахбаяр: Би эх нутгаа хамгаалах тэмцлээсээ няцахгүй
2020-06-13 14:58:33
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0