Пүрэв, 2024-04-25
Х.Булгантуяа: Иргэд тог цахилгаан, хогны талаар олон жил ярьж байгаадаа бухимдаж байна

Улсын Их Хурлын сонгуулийн 23 дугаар тойрогт Баянзүрх дүүрэгт нэр дэвшигч Хүрэлбаатарын Булгантуяа тойрогтоо ажиллаж, иргэд сонгогчидтойгоо уулзсаар байна. Тэрбээр, өглөө эртлэн автобусны буудал, гудамжаар явж иргэдэд нэрийн хуудсаа тараан, тулгарч буй бэрхшээл, тулгамдсан асуудлынх нь талаар санал бодлоо солилцож байгаа юм.
 
Мөн Улсын онцгой комиссоос гаргасан журмыг чанд баримтлан уулзалтаа хийсээр байна. Өнөөдөр МАН-аас нэр дэвшигч Х.Булгантуяа, Ж.Чинбүрэн, Э.Бат-Амгалан нар дүүргийн 23, 28 дугаар хорооны иргэд, сонгогчидтой уулзлаа. Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш нийтдээ дөрвөн хороонд уулзалт хийжээ. Энэ хугацаанд дүүргийн иргэд юу ярьж, ямар асуудал хөндөж буй талаар нэр дэвшигч Х.Булгантуяагаас тодрууллаа.
 
-Өнөөдөр та бүхэн тойргийнхоо хоёр ч хороонд ажиллаж, иргэд сонгогчидтой уулзлаа. Тэд юу ярьж, ямар зүйл хүсч байна вэ?
 
-Иргэд маш хариуцлагатай болжээ. 2016-2020 онд сонгосон гишүүдийнхээ ажлыг дүгнэж ярилаа. Өнгөрсөн хугацаанд олон гишүүдийг сонгож байсан ч хэлсэн амандаа хүрээгүй, бидний ажил амьдрал сайжирсангүй гэдгийг хэлж байна. 21 дүгээр зуунд бид хогоо ачиж чадахгүй, хогноосоо хэрхэн салах талаар яриад сууж байгаа нь дэндүү харамсалтайг ч хэлж байна. Ялангуяа Баянзүрх дүүрэгт олон намын төлөөлөл УИХ-д гардаг. Тэд хэзээ ч нэгдэж ажил хийдэггүй. Тиймээс багаар нь дэмжиж байж л МАН-аас дэвшүүлсэн зоримог мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм байна гэдгийг хэлж байлаа. Бухимдал маш их байгаа. Хотжилт, хөгжил дэвшил маш хол учраас энэ асуудлыг хэзээ шийдэх вэ гэдгийг асууж байна.
 
-28 дугаар хорооны тухайд нөхцөл байдлаа ний нуугүй ярилаа. Ер нь нийтлэг асуудал нь газар өмчлөл, тог цахилгааны асуудал байна шүү дээ?
 
-Ер нь миний нэр дэвшсэн хороодод нийтлэг асуудал маш их. Ажилгүйдэл, ядуурал, ажлын байрны хүрэлцээ хангамж, мөн эмнэлгийн тусламж үйлчилгээ хангалтгүй байна. Тог цахилгаан, газар өмчлөл зэрэг олон асуудлаа ний, нуугүй ярилцлаа. Манай дүүрэгт нэр дэвшсэн залуус та бүхнийг багаар нь дэмжинэ, та нар  энэ бүхнийг шийдэж өгөөрэй гэдгийг захиж хэллээ.
 
-МАН-ын мөрийн хөтөлбөрт ямар гол шийдлүүд орсон бэ?
 
-Зээлийн хүү өнөөдөр 2-3 хувь байгааг бууруулах ёстойг иргэд хүсч байна. Орон сууцанд ороход урьдчилгаа 30 хувиа төлж чадахгүй хүн олон бий. Гэтэл НДШ-ийг нь барьцаалаад, тусгай хөтөлбөр гаргаад залуусыг орон сууцанд оруулах боломжийг хангаж болно. Нийт хүн амын 60 гаруй хувь нь гэр хороололд байгаа. Ахмадууд ч гэсэн гэр хороололдоо, өөрийн барьсан байшиндаа тухтай, дулаахан амьдрахыг хүсч байгаа.
 
Тиймээс гэр хорооллын дэд бүтцээ шийдье, орон сууцанд орох хүсэлтэйг хөнгөлөлттэй, боломжийн нөхцлөөр орон сууцжуулах хөтөлбөрийг манай нам ирэх жилүүдэд баримталж ажиллана. Үүнийг гагцхүү багаараа хийж чадах юм. Ардын нам ялсан тохиолдолд У.Хүрэлсүх, АН ялсан тохиолдолд С.Эрдэнэ, “ШИНЭ” нам ялсан тохиолдолд Ж.Батзандан гэдэг Ерөнхий сайдтай болно гэсэн үг.
 
Тиймээс иргэд олон нийтээс “Та бүхэн биднийг багаар нь дэмжээрэй” гэж хүсч байгаа юм. Хамтдаа дүүргээ өөрчлөх боломж бидэнд байна.  Ялангуяа Баянзүрх дүүрэгт ахмадуудыг чиглэсэн олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж мөрийн хөтөлбөртөө тусгалаа. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, хот тохижилтод ч мөнгө тусгасныг эерэгээр хүлээж авч байна. Мөн өнгөрсөн дөрвөн жилд цалин, тэтгэвэр нэмсэн. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмсэн зэрэг олон ажлаа үргэлжлүүлээрэй гэж захилаа. УИХ-ын сонгуулиар ч гэсэн хариуцлагатай сонголт хийнэ гэдгээ тэд хэлсэн.
 
 
 
                             Нэр дэвшигч Хүрэлбаатарын Булгантуяагийн сонгуулийн штабаас бэлтгэв

Х.Булгантуяа: Иргэд тог цахилгаан, хогны талаар олон жил ярьж байгаадаа бухимдаж байна
2020-06-06 11:51:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0