Баасан, 2024-03-29
Нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгуульд нийт 800 нэр дэвшигч бүртгэгдэж, сурталчилгаагаа эхлүүллээ

Нийслэл, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуультай холбоотой асуудлаар Нийслэлийн сонгуулийн хорооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.
 
Мэдээллийн үеэр "Сонгуулийн бэлтгэл ажлыг хийгээд явж байна. Нийслэл, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд оролцох нэр дэвшигчдийн үнэмлэхийг өчигдөр гардуулсан. 
 
Дүүргийн ИТХ-ын сонгуульд:
 
Багануур дүүрэгт 17 мандатын төлөө АН, МАН-аас нийт 34 хүн
Багахангай дүүрэгт 17 мандатын төлөө АН, МАХН, МАН-аас нийт 36 хүн
Баянгол дүүрэгт 41 мандатын төлөө ХҮН, АН, МАН, МАХН
Баянзүрх дүүрэгт 43 мандатын төлөө нэг бие даагч болон ХҮН, МАН, ШИНЭ, АН, 
Налайх дүүрэгт 25 мандатын төлөө МАН, АН, МАХН, ШИНЭ
Сонгинохайрхан дүүрэгт 43 мандатын төлөө ХҮН, ШИНН, АН, МАН, МАХН
Сүхбаатар дүүрэгт 35 мандатын төлөө ХҮН, ШИНЭ, АН, МАН, МАХН гэсэн 5 нам болон 2 бие даагч
Чингэлтэй дүүрэгт 35 мандатын төлөө АН, МАН, ХҮН
Хан-Уул дүүрэгт 35 мандатын төлөө АН, МАН, МНН, МАХН, ХҮН-аас нэр дэвшиж байна.
Нийслэлд 45 мандатын төлөө зургаан нам, эвсэл /МАН, АН, МНН, МАХН, Сахигтун! Үндсэн хуулийн эвсэл, Дэлхийн монголчууд эвсэл/,  хоёр бие даагч буюу нийт 104 нэр дэвшигч өрсөлдөж байна. 

Нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгуульд нийт 800 нэр дэвшигч бүртгэгдэж, сурталчилгаагаа эхлүүллээ
2020-10-01 14:35:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0