Баасан, 2024-03-29
Ж.Мөнхжаргал: 2020 оны сонгуульд нэг "ЖДҮчин" дэвшихэд нийт сонгуулийн үр дүнд нөлөөлнө

Фэйсбүүкийн онцлох мэдээллийг хүргэдэг "face-онцлох" булан танд хүрч байна. Энэ удаа улс төр судлаач Ж.Мөнхжаргалын "ЖДҮ" постыг хүргэе. 
 
ЖДҮ бол жирийн иргэдийнхээ боломжийг хулгайлсан, нотлох баримттай жигшүүрт үйлдэл. ЖДҮ-ээс нэн хөнгөлөлттэй зээл авсан нь тодорхой болсон УИХ-ын гишүүн, сайд, дэд сайд, өндөр албан тушаалтай дарга гээд 30 орчим хүн байна.
 
УИХ-ын гишүүн ард түмнээс сонгогддог. Ард түмнийхээ боломжийг хусчхаад намайг сонгоод өг гээд очих бол инээдэм.
Нэг ЖДҮчин 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихэд нийт сонгуулийн үр дүнд нөлөөлнө.
 
ЖДҮчид тэрбум тэрбум төгрөгийг жилийн #ГУРАВХАН хувийн хүүтэй авсан бол жирийн иргэд #ГУЧ орчим хувийн хүүтэй зээл авах гэж олон шат дамжин, олон хаалга сахин, үйлээ үзэж явна. Шударга ёс бол хууль дүрэм тэгш үйлчлэхийн л нэр. Дарга нар гурав, ард иргэд гучин хувь гэхээр арай л шударга биш үү? Ард түмэндээ боломж олгох гэж сонгогдсон гишүүд ард түмнийхээ боломжийг хусдаг байж таарах уу? Асуудал шийдэх гэж гарч ирсэн дарга нар өөрсдөө асуудал боллоо. Яриа хийв, тун удахгүй...


Ж.Мөнхжаргал: 2020 оны сонгуульд нэг "ЖДҮчин" дэвшихэд нийт сонгуулийн үр дүнд нөлөөлнө
2020-01-20 11:23:28
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 1
  • 0
  • 1
  • 0
  • 0
  • 1
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ