Баасан, 2024-04-19
Хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан борлуулдаг этгээдүүдийг баривчилжээ

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид энэ оны гуравдугаар сард гадаад улсаас мансууруулах бодисыг эд зүйлд нууж, бусдад төлбөр төлж Монгол Улс руу илгээснийг нь хүлээн авч, худалдан борлуулахаар завдаж байсан этгээдүүдийг илрүүлжээ. Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан борлуулахыг завдсан дээрх этгүүдэд одоо мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж.
 
Иргэд та бүхэнд сэрэмжлүүлэхэд, бусдын дайвар ачаанд хар тамхи нуусан болохыг мэдсэн эсэхээс үл хамааран “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн” гэмт хэрэгт холбогдуулан шалгах үндэслэл болно.
 
Иймд та аль ч улсын хилээр нэвтрэх тохиолдолд бусдын дайвар ачаа, илгээмж зэргийг авахгүй байх, авсан тохиолдолд тухайн улсын хилээр нэвтрэхээс өмнө задалж үзэх, хууль хяналтын байгууллагын ажилтанд хандан шалгуулахыг ЦЕГ-аас зөвлөлөө.
 
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдвол Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 20.7.3 дахь хэсэгт заасны дагуу 5-12 жил, зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол 12-20 жил хү

Хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан борлуулдаг этгээдүүдийг баривчилжээ
2020-03-17 09:30:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 1
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0