Пүрэв, 2024-04-25
Сурагчаа хүчирхийлсэн багшид эрүүгийн хэрэг үүсгэлээ

Дугуйлангийн багш сурагчаа хүчирхийлсэн хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
 
Тодруулбал, өчигдөр буюу зургаадугаар 17-ны өдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт 18 настай охин хандсан байна. Тэрбээр "Зургийн дугуйлангийн багшдаа хүчирхийлүүлсэн тул шалгаж өгнө үү" гэж хуулийн байгууллагад хүсэлт гаргасан байна.
 
Өргөдлийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай, нэр бүхий сургалтын төвийн багш, 33 настай, эрэгтэй Н гэгч охиныг хүчирхийлсэн болох нь тогтоогджээ.
 
Сэжигтэн этгээдийг эрүүгийн хэрэгт холбогдуулан цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна.
 

Сурагчаа хүчирхийлсэн багшид эрүүгийн хэрэг үүсгэлээ
2020-06-18 17:14:28
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ