Пүрэв, 2024-05-02
ЦЕГ: 23 настай Ц гадны нөлөөтэй, 20 настай И өндрөөс унасан байдалтай амь насаа алдсан нөхцөл байдал тогтоогдож байгаа

Энэ сарын 6-7-нд шилжих шөнө сагсчин залуус зуурдаар амиа алдсан талаар бид мэдээлсэн. Харин уг хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн М.Мөнхшүрээс тодрууллаа. 
 
Тэрбээр "2021 оны хоёрдугаар сарын 6-7-нд шилжих шөнийн 03.00 цагийн орчим БЗД-ийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт хутгалуулсан хүн байна гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллага болон яаралтай түргэн тусламжийн төвд ирсэн. Дуудлагын дагуу БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн бүрэлдэхүүн хэргийн газрын үзлэг шинжилгээ хийсэн. Хэргийн газрын үзлэгээр 23 настай "Ц" гаднын нөлөөтэй амь насаа алдсан, 20 настай "И" өндрөөс унасан байдалтай амь насаа алдсан нөхцөл байдал тогтоогдож байгаа. 
 
БЗД дэх цагдаагийн газраас тус хэрэг дээр хэрэг бүртгэлийн хэрэг нээгээд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Хэргийн нөхцөл, шалтгааныг тодруулахаар цагдаагийн байгууллага шалгаж байна" гэв.

ЦЕГ: 23 настай Ц гадны нөлөөтэй, 20 настай И өндрөөс унасан байдалтай амь насаа алдсан нөхцөл байдал тогтоогдож байгаа
2021-02-08 11:19:30
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0