Баасан, 2024-04-26
Нэгж авах гэж ажлаасаа гараад сураггүй алга болжээ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Уст багийн 17 дугаар гудамжинд Нүнжиг хүнсний цехд ажилладаг тус сумын харьяат иргэн 44 настай эмэгтэй У энэ сарын 2-ны өдөр сураггүй алга болжээ. Тэрбээр  тус өдөр 11.00-12.00 цагийн орчим утасны нэгж авах гэж ажлаасаа гарч яваад сураггүй болсон учраас  тус аймгийн Цагдаагийн газар эрэн сурвалжилсан боловч үр дүнд хүрээгүй байна.

Ийн ар гэрийнхэн нь эрэн хайх хүсэлтийг энэ сарын 5-ны өдрийн 11.00 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сайн дурын нийт 25 хүн эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байсан ч ар гэрийнхэн нь өөрсдөө хайх шийдвэр гаргасан учраас алба хаагчид эрэн хайх ажиллагаанд оролцохоо больжээ. 

Мөн Баян-Өлгий аймгийн Сагсай сум зургадугаар багийн Даян нуур гэдэг газар  иргэн А-ын жолоодож явсан Стивр загварын ачааны автомашин  2019 оны  щарванхоёрдугаар сарын 1-ний өдөр  Даян нуур дээр зорчиж яваад мөс цөмөрч живсэн байна. Цаг агаарын байдлаас шалтгаалж автомашиныг татан гаргах ажиллагааг тухайн өдөр зогсоосон бөгөөд энэ сарын 5-ны  өдрийн байдлаар нуурын усанд гурван  метрийн гүнд дөрвөн  удаа шумбалт хийж, осолдсон автомашиныг Зил-130 загварын ачааны  гурван автомашинаар татаж,  автомашиныг эрэг дээр татан гаргажээ. Осолдсон иргэний цогцсыг эрэн хайх ажиллагаа үргэлжлүүлж буй.


Нэгж авах гэж ажлаасаа гараад сураггүй алга болжээ
2020-01-07 11:55:24
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ