Баасан, 2024-03-29
Хоёр настай хүүхдийг 24 цагийн турш хүйтэн гэрт цоожилсноос болж осгож, хүнд гэмтжээ

Хоёр настай хүүхдийг 24 цагийн турш хүйтэн гэрт цоожилсноос болж осгож, хүнд гэмтжээ.

Тодруулбал, энэ сарын 4-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд хоёр настай эмэгтэй хүүхдийг 24 цаг ганцааранг нь гэрт нь цоожлон үлдээсний улмаас осголтын байдалтай хүнд гэмтжээ. Одоогоор хохирогч болох хоёр настай хүүхэд тус аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Одоогийн байдлаар тухайн хоёр настай хүүхдийг асран хамгаалагч нь хараа хяналтгүй цоожилж үлдээсэн гэдгээ хүлээжээ.

Бага насны хүүхдийг эрсдэлтэй, аюултай байдалд үлдээж эрүүл мэндэд нь ноцтой хохирол учруулсан асран хамгаалагчийг нь цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ.


Хоёр настай хүүхдийг 24 цагийн турш хүйтэн гэрт цоожилсноос болж осгож, хүнд гэмтжээ
2020-01-07 12:03:27
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ