Мягмар, 2024-04-23
Орон нутгийн замд явган зорчигчийг мөргөж амь насыг хохироожээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс өнгөрсөн амралтын нийт 363 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 284-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 7 хүн гэмтэж бэртсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна.

Тухайлбал:

Бямба гарагт 03:40 цагийн орчимд Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн нутаг /Аймгийн төв/ асфальтан замд Тоёота приус маркийн автомашины жолооч М нь  явган зорчигч 51 настай, эмэгтэй Х-г мөргөж амь насын хохироосон.

Ням гарагт 01:30 цагийн орчимд Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг /Аймгийн төв/ асфальтан замд  Toyota Raum маркийн автомашин онхолдож, жолооч 42 настай, эрэгтэй Х нас барсан байна.

 
 

 


Орон нутгийн замд явган зорчигчийг мөргөж амь насыг хохироожээ
2020-01-13 10:40:20
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0