Баасан, 2024-04-26
Эрүүл мэндийн дэд сайд асны охин дахин хар тамхины хэрэгт холбогджээ

Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газраас 2020.01.12-ны өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр “Viva city” хороолол орчимд байрлах зочид буудлаас мансуурсан этгээдүүдийг дайчлан баривчиллаа.

Хэргийн газраас метамфетамин буюу ”мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, хар тамхи татах хэрэглэлүүдийг эд мөрийн баримтаар хураан авсан байна. Улмаар дээрх этгээдүүдээс биологийн шинжилгээ авахад мансуурсан болох нь тогтоогдсон байна.

Баривчлагдсан хүмүүсийн дунд Эрүүл мэндийн дэд сайд асны охин байжээ. Хэвлэлээр мэдээлж буйгаар ЭМ-ийн дэд сайд асан Т.Болдбаатарын охин гэнэ. Түүний охин 2015 онд мөн хар тамхины хэрэгт холбогдон шалгагдаж байсан юм.

Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.


Эрүүл мэндийн дэд сайд асны охин дахин хар тамхины хэрэгт холбогджээ
2020-01-13 11:15:29
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ