Баасан, 2024-04-26
Мянгат малчин эр хонь хулгайлжээ

Төв аймгийн Лүн сумын малчин Б саахалтынхаа 20 гаруй хонийг хулгайлж, төрсөн дүүтэйгээ хамтран төхөөрч, махыг нь бусдад зарах гэж яваад цагдаагийнханд баригдсан байна.
 
Одоо түүнийг Төв аймгийн Цагдаагийн газарт шалгаж байгаа аж. Малын хулгай хийж, бусдын малыг төхөөрсөн Б нь 1000 орчим толгой малтай нэгэн байсныг эх сурвалж хэлж байна.
 
Сануулахад, малын хулгайчид ногдуулах ялын бодлого суларснаас 2019 онд 1000 гаруй удаагийн малын хулгайн гэмт хэрэг бүртгэгдсэн юм байна. Иймээс УИХ-аас ялын бодлогыг чангатгаж, өнчин ишиг хулгайлсан ч хоригдох ялтай байхаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, баталсан юм.

Мянгат малчин эр хонь хулгайлжээ
2020-01-19 19:33:10
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ