Баасан, 2024-04-19
Гэрээс нь долоон тэрбум төгрөг олдсон гэх С.Батдөлийг хорих эсэхийг өнөөдөр шийднэ

УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргa С.Батдөлийн гэр, түүний хамаарал бүхий этгээдийн объектоос ДОЛООН ТЭРБУМ төгрөг бэлнээр, 3 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хураан авсан.

Улмаар С.Батдөлийг 48 цагийн хугацаатай саатуулсан тухай өмнө нь мэдээлсэн. Прокурорын байгууллагаас түүнийг нэг сар цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлжээ.

Шүүхээс цагдан хорих эсэхийг шийдэх шүүх хурлыг энэ сарын 9-ний өдрийн 10:00 цагт Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлосон байна.

Ташрамд мэдээлэхэд, С.Батдөлийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч н.Золбоо сулласан тухай мэдээлэл цахимаар цацагдсан. Энэ мэдээллийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс үгүйсгэлээ


Гэрээс нь долоон тэрбум төгрөг олдсон гэх С.Батдөлийг хорих эсэхийг өнөөдөр шийднэ
2023-01-09 08:36:32
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0