Баасан, 2024-04-26
УБТЗ-ын албаны даргын гэр, объектоос олдсон мөнгөний БИЧЛЭГИЙГ ил болгов

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлтэй холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.

-Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, Цагдаагийн дэд хурандаа Б.Ганчулуун:
-АТГ, Цагдаагийн байгууллагын ажлын хэсгээс энэ оны нэгдүгээр сарын 5-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хойшлуулшгүй ажиллагаа явуулсан. Нэгжлэгээр яллагдагч С.Батдөл болон хамаарал бүхий этгээдүүдийн гэр, орон сууцнаас 7.3 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний дөрвөн төрлийн валютыг бэлнээр хураан авсан. Мөн зургаан орон сууцны үл хөдлөхийн гэрчилгээ зэрэг хэрэгт шаардлагатай бусад эд зүйлсийг хураан авсан. Хэргийн холбогдогч яллагдагч С.Батдөлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн

  • 18.6 мөнгө угаах,
  • 18.3 татвар төлөхөөс зайлсхийх,
  • 22.10 үндэслэлгүйгээр хөрөнгөжих,
  • 22.4 хахууль авах гэсэн зүйл ангиар шалгалтын ажиллагаа хийж байна.

Мөн өчигдрөөс нэг сарын хугацаатай цагдан хорихоор болсон. Цаашид хэргийг шуурхай хянаж шийдвэрлэхээр ажиллаж байна.

Шалгах ажиллагааг хуулийн хүрээнд хийж байгаа. Прокурорын байгууллагын зөвшөөрсөн эрх мэдлийн дагуу мэдээлэл өгсөн. Шалгалтын явцад хэчнээн иргэн, ААН холбогдохыг урьдчилж хэлж мэдэхгүй.

Энэ асуудлаар мэдээлэл хийх үеэр яллагдагч С.Батдөлийн гэрт хойшлуулшгүй ажиллагаа хийсэн бичлэг, зургуудыг үзүүлэв.


УБТЗ-ын албаны даргын гэр, объектоос олдсон мөнгөний БИЧЛЭГИЙГ ил болгов
2023-01-11 09:29:30
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ