Бямба, 2024-04-20
Приус машины нүүрсэн яндан хулгайлдаг гурван бүлэг, 12 этгээдийг илрүүлжээ

Нийслэл хотын хэмжээнд Toyota prius маркийн тээврийн хэрэгсэл 133,235 бүртгэлтэй байна. Үүнээс:

  • Toyota prius -20 маркийн тээврийн хэрэгсэл 67,456  буюу 50,6 хувь,
  • Toyota prius-30 маркийн тээврийн хэрэгсэл 50,631 буюу 38,0 хувь,
  • Toyota prius-40 маркийн тээврийн хэрэгсэл 15,148 буюу 11,3 хувийг эзэлдэг.

Эдгээр автомашины нүүрсэн янданг хулгайлах гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсээр байна. Сүүлийн 3 жилийн байдлаар Тоёото Приус маркийн авто машины нүүрсэн яндан алдагдсан нийт 234 гэмт хэрэг бүртгэгдсэн. Харин энэ оны нэгдүгээр сарын байдлаар 21 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 17-г нь олж тогтоосон.

Тухайлбал Т, Д, Э нарын 3 бүлэг 12 этгээдэд холбогдох 27 гэмт хэргийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Иймд иргэд өөрийн эзэмшиж буй тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг бусдад зарж борлуулахгүй байх, тээврийн хэрэгслээ хараа хяналтгүй газар орхихгүй байж хяналтын камертай бүсэд харуул хамгаалалтай орчинд байрлуулж энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Эх сурвалж: ЦЕГ


Приус машины нүүрсэн яндан хулгайлдаг гурван бүлэг, 12 этгээдийг илрүүлжээ
2023-01-27 13:50:50
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0