Пүрэв, 2024-03-28
Бага насны хүүхдүүдийг дээрэмддэг байсан этгээдийг баривчилжээ

Бага насны хүүхдүүдийг дээрэмддэг байсан этгээдийг баривчилсан талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
 
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү "Эрүүгийн цагдаагийн алба, нийслэлийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах ажиллагааны алба хаагчид 1997 онд төрсөн Б гэгчийг өнгөрсөн хоногуудад дайчлан баривчилсан. Тэрбээр 35 удаагийн үйлдлээр бага насны хүүхдүүдийг хүний нүднээс хол газарт хуурч аваачин, эд зүйлсийг дээрэмдсэн байна.
 
Хөл хорио тогтоосон энэ хугацаанд эцэг, эх, асран хамгаалагч нь хүүхдүүддээ тавих анхаарал халамжаа дээшлүүлэхийг хүсэж байна. Энэ нь халдварт өвчнөөс гадна аюулгүй байдлыг нь хангахад чухал юм.
 
Сар шинэ нэгдсэн арга хэмжээний хүрээнд иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд анхаарч ажиллахаар төлөвлөсөн.
 
Эрүүгийн цагдаагийн албанаас орон нутагт гарч байгаа малын хулгайн хэргийг шалгаж ажиллаж байгаа. Малчид, иргэдийг мал сүргээ хариулгатай байлгахыг зөвлөж байна" гэлээ.

Бага насны хүүхдүүдийг дээрэмддэг байсан этгээдийг баривчилжээ
2020-02-03 15:21:55
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ