Лхагва, 2024-04-24
"Эх оронч үзэл үндэсний аюулгүй байдлын баталгаа" сэдэвт бичлэгийн уралдаан зарлалаа

Монгол Улсын Тагнуулын байгууллага үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ойгтохиолдуулан залуу хойч үед эх оронч үзэл санааг төлөвшүүлэх, эх орноо хайрлах, улс үндэсний аюулгүй байдлыг хангах талаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж олгох зорилгоор Тагнуулын ерөнхий газраас улсын хэмжээнд /цахим хэлбэрээр/ ЭССЭ бичлэгийн уралдаан зарлаж байна.
 
Эссэ бичлэгийн уралдааныг “ Эх оронч үзэл Үндэсний аюулгүй байдлын баталгаа” сэдвийн хүрээнд зохион байгуулах бөгөөд аймаг, нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн /Х-ХII/ сурагчид оролцох боломжтой.
 
ЭССЭНД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
 
- Сэдвийн нэр, агуулгад нийцсэн байх
- Бүтээлч хандлага, үндэслэлтэй тоо баримт, жишээнд тулгуурласан байна
- Өөрийн байр сууриа тодорхой, ойлгомжтой илэрхийлсэн байна
- Монгол хэлний дүрмийн болон утга найруулга, логикийн алдаагүй байх
- Ашигласан ном, зохиол, эх сурвалжийг дурдсан байх
 
ХЭЛБЭРИЙН ШААРДЛАГА:
 
- Хуудасны тоо: 2-3 нүүр
- Цаасны хэмжээ: А4, цаасны дээд, доод захаас тус бүр 20мм, баруун захаас 15мм, зүүн захаас 30мм зай авсан байх
- Үсгийн фонт: Arial, хэмжээ 12, мөр хоорондын зай 1 /single/
- Эссэний эхний нүүрэнд ургийн овог, овог нэр, сургууль, анги, холбоо барих утасны дугаар болон И-мэйл хаягаа тодорхой бичсэн байх
 
ЭССЭ ХҮЛЭЭН АВАХ ХЭЛБЭР:
 
Коронавирусын халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлж, зөвхөн цахимаар хүлээн авна. Уралдаанд ирүүлэх эссэг 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 17:30 цаг хүртэл хугацаанд essay@gia.gov.mn и-мэйл хаягаар хүлээж авах юм.
 
УРАЛДААНЫГ ДҮГНЭХ, ШАЛГАРУУЛАХ
 
Уралдаанд ирүүлсэн бүх эссэг агуулгын болон хэлбэрийн шаардлага хангасан эсэхийг харгалзан тодорхой шалгуур үзүүлэлтийн дагуу уралдаан зохион байгуулах Комисс дүгнэж шалгаруулна.
 
Эссэ бичлэгийн уралдааны дүнг 2020 5 дугаар сарын 29-ний өдөр зарлаж, шалгарсан бүтээлүүдийг Тагнуулын ерөнхий газрын албан ёсны цахим хуудасwww.gia.gov.mn - аар олон нийтэд сурталчилна.
 
ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ
 
I байр: 1 сая төгрөг, өргөмжлөл, дурсгалын зүйл /1 сурагч/
II байр: 700 мянган төгрөг, өргөмжлөл, дурсгалын зүйл /1 сурагч/
III байр: 500 мянган төгрөг, өргөмжлөл, дурсгалын зүйл /1 сурагч/
Тусгай байр: тус бүр 200 мянган төгрөг, өргөмжлөл, дурсгалын зүйл /3 сурагч/
Шагналт байр: тус бүр 100 мянган төгрөг, өргөмжлөл, дурсгалын зүйл /6 сурагч/
 
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ: 92263666, 92263552
 
ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2020.04.23

"Эх оронч үзэл үндэсний аюулгүй байдлын баталгаа" сэдэвт бичлэгийн уралдаан зарлалаа
2020-04-27 13:35:15
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0